1995 он интернетийн хөгжил балчир , ихэнх веб сайтууд /static/ тогтмол мэдээлэл дээр тулгуурлаж, эх кодын орчинд мэдээллийг өөрчилдөг байсныг халснаар java дэлхийг өөрчилсөн. Харин сүүлийн хэдэн жилд маш олон програмчлалын хэл өрсөлдөх болж жава виртуал машины халааг залгуулан авах болсон. Эдгээр олон хэлнээс ур чадвар, бүтээмжээрээ онцгойлон GROOVY нь JVM орчинд ашиглагдахаар бүтээгдсэн. Groovy нь jvm ы нягт byte-code д интеграцлагдсанаар java г groovy тэй нэгтгэх эсвэл groovy г java тай нэгтгэхэд хялбар болсон юм. Гэхдээ groovy хөгжүүлэхийн тулд зөвхөн JDK хангалтгүй. GDK буюу groovy development kit нь JDK ын үндсэн санд шинэ нэмэлтүүдийг оруулсан. Харин ажиллулахад JVM байхад л хангалттай .
Groovy сэдвийн анхны нийтлэл учираас өөрийн дуртай програмчлалын хэлээ (реклам) танилцуулга байдлаар оруулахаар шийдлээ.
Грүүви товчхон :
- Жава виртуал машинд ажиллахаар зориулагдсан хүчирхэг динамик хэл
- Жава хөгжүүлэгчдийн хувьд грүүвийг сураад байх зүйл бараг л үгүй
- Ямар ч нэмэлт холбоосгүйгээр жава класс болон сангуудыг ашиглах боломжтой
- Програмчлалын үе шатуудыг харьцангүй багасгасан
- Скрипт болон компайлдсан байдлаар ашиглах боломжтой
a) OSX
- http://groovy.codehaus.org/Download сүүлчийн stable хувилбарыг татна .
- groovy-binary-X.X.X.zip file ыг өөрийн боломжит хавтсанд задална
- GROOVY_HOME environment ыг задалсан хавтастаа зааж өгнө.
- %GROOVY_HOME%\bin системийн path д %GROOVY_HOME%\bin ыг зааж өгнө
$ sudo apt-get install groovyГрүүвийг жаватай харьцуулахад асар их бичиглэл , үр ашиггүй тэмдэгтүүдийг халан илүү боловсронгуй шинэ оператор болон клосюрууд нэмэгдэн илүү динамик болсноор програмчлалын явц , код бичих хурдыг нэмэгдүүлсэн юм. Мөн IDE болон нүсэр багажуудын шаардлага үгүй болсон.
Java Hello world :
public class Hello{
public static void main(String[] args){
System.out.println("Hello" + args[0] + "may Java be with you" );
}
}
Groovy Hello World Hello.groovy :println "Hello ${args[0]}, may Groovy be with you."
Бичсэн скриптээ доорх коммандаар ажиллуулна>groovy Hello "CoSMoSBirds"Гаралт нь :
Hello CoSMoSBirds, may Groovy be with you.Java Bean :
Public class MyBean implements Serializable {
private String myProp;
public void setMyProp(String myProp){
this.myProp=myProp;
}
public String getMyProp(){
return this.myProp;
}
}
Groovy Bean:class MyBean implements Serializable {
String myProp
}
Java Iteration:for (Iterator it=coll.iterator();
it.hasNext(); ) {
Item item=(Item)
it.next();
//some code
}
for (Item item : coll) {
// some code
}
Groovy Iteration:coll.each( item-> /* some code*/)
coll.findAll(it % 2 == 0).each( /* some code*/)
new File(‘test.txt’).eachLine { println it }
За энгээд groovy гын дараагын нийтлэлдээ- groovy string ын төрлүүд , хэрхэн ашиглах
- closure ын төолүүд , хэрхэн ашиглах
- Collection ы төрлүүд , хэрхэн ашиглах гэсэн сэдвүүдийн дагуу оруулна аа.





1 comments:
:f:
:h:
nad shig ehlejiga hund heregtei post bolje. amjilt.
Post a Comment